Alibaba-гаас зохиож буй Major тэмцээнээс өндөр шагналын сантай (1.500.000$) World Electronic Sports Games 2016 Finals тэмцээн үргэлжилж байна. Дэлхий даяар тус бүрийн бүсийн шалгаруулалтаас шалгарсан 24 баг оролцох байсан боловч Швед улсын GODSENT баг тодорхойгүй шалтгааны улмаас оролцоогүй юм. Ийнхүү 23 багийг 4 хэсэгт тус бүр 6, 6, 6, 5 багаар хувааж хэсэг тус бүрээс 3 баг шалгаран цааш тоглохоор үлдсэн юм. Энэхүү тэмцээн нь 1 сарын 12-нд эхэлсэн бөгөөд 1 сарын 15-нд дуусах юм. Эхний 8-д орсон багууд тус бүр мөнгөн шагнал хүртэж байгаа. 1-р байр 800.000$, 2-р байр 400.000$, 3-р байр 200.000$, 4-р байр 60.000$, 5-8-р тус бүр 10.000$ авах юм. 

wesg1

Шөвгийн 8-ын тоглолтууд сая дуусч 🇫🇷EnvyUs 🇹🇷Space Soldiers 🇵🇱Virtus.pro                   🇵🇱Kinguin багууд шөвгийн 4-т үлдээд байна.

wesg3

 

LEAVE A REPLY