Монголын CS:GO-ийн тавцанд маш том өрсөлдөгч болох KhARUM баг шинээр мэндэлж байсныг манай сайт мэдээллэж байсан билээ. esport.mn-ээс зохион байгуулсан EL TOURNAMENT January тэмцээний дараа KhARUM баг багийн бүрэлдэхүүнээсээ PRiSM болон itzbd нарыг хассан юм. Тэдний оронд хуучин Error багийн Ingame Leader байсан Тэмүүжин буюу Stormrage мөн The Mongolz багт удаан хугацаанд тоглосон шилдэг тоглогч Тэмүүлэн буюу Zilkenberg нарыг багтаа элсүүлж хүчээ зузаатгасан байна. Сонирхуулахад Zilkenberg, Stormrage нар EL TOURNAMENT January тэмцээнд 5Style багаас оролцож аварга авсан юм.

kharum2

KhARUM багийн бүрэлдэхүүн:

  • Батцэнгэл “Rado” Батболд 
  • Тэнгис “element” Эрдэнэцогт
  • Тэмүүжин “Stormrage” Ганзоригт
  • Тэмүүлэн “Zilkenberg” Баттулга
  • Үүрмандах “risen” Ням

KhARUM багийн Facebook хуудас: www.facebook.com/KhARUMeSports

KhARUM багийн танилцуулгыг үзэх бол ЭНД дараарай!

4 COMMENTS

LEAVE A REPLY