Орж буй бомб сайт руу хамгийн урд орж эхний килл-г хийх зорилготой хүн.
Энэ байрлалд тоглох хүн AIM(барилт),Reaction (хариу үйлдэл), Рефлекс сайтай, Map-аа сайн мэдэрдэг, Өөртөө итгэлтэй хүн байх хэрэгтэй.
Хамгийн эхэнд орж байгаа учраас багийнхандаа эсрэг талын хүмүүсийн байрлал гэх мэт мэдээллээ хурдан хэлдэг байх нь маш чухал.
Зарим үед багийнхаа төлөө золиос, өгөөш болох тохиолдол гарна.
Энэ нь урд үсэрч орж эсрэг талынхаа хүний буудалтыг алдагдуулж арын хүмүүс нь энэ үед ажиллаад өгөх боломжтой.
Бас багийн Снайперчид энэ байрлалд тоглох тохиолдол олон бий. Снайпер буутайгаа урд орж эхний хүнийг алдаг.

apex

Зөвлөгөө

✦ Байрлалаа маш зөв эзлэх
✦ Анхаарлаа маш сайн төвлөрүүлэх
✦ Reaction (хариу үйлдэл, хурдан шийдвэр гаргах) сайн байх
✦ Pre aiming (байж болох газруудыг шалгаад ониогоо бариад бэлэн байдалд гарах)

Жишээ болгож нэг бичлэг тайлбарлая. GODSENT vs mousesports de_Mirage B site

Lekro байрлалаа эзлээд багийн хүмүүсээ хог (Утаа, Цайруулагч, Гал) шидэхтэй зэрэгцээд өөртөө утаанд нэг цайруулагч шидээд гүйчихэж байна.
znajder галаа машин руу шидэж тэр хэсгийг хүнгүй болгож байна.
Энэ хооронд B байшингийн дээгүүр цайруулагч давж орж ирж байх үед Lekro цонхоор үсэрч бууж Spiidi-г цайрчихсан байхад нь B short-д алж байна.
Энэ нь багийхандаа B сайтыг эзлэхэд илүү амар болгож байгаа юм.
Учир нь B short болон машинд хүн байхгүй тэр талууддаа санаа зоволтгүй болгочихож байгаа юм.

Бэлтгэл хийх

Workshop-с төрөл бүрийн aim,reflex,reaction сайжруулах map дээр subscribe хийж бэлтгэл хийх боломжтой. Жишээ нь: training_aim_csgo2, aim botz, bot aim V4b гэх мэт…
Support тоглогчидтойгоо хамт ажиллах хэрэгтэй. Цайруулагчаа хэрхэн яаж, цагаа тооцоолж шидвэл болохоор байна, буруу харж гүйхэд цайрч байна уу гүү юу гээд л…
Deathmatch серверт сайн тоглох хэрэгтэй. Өөрт чинь олон хүнтэй зэрэг тулах үе гарна. Тэр үед өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Мэргэжлийн тоглогч нарын демог үзэж суралцах хэрэгтэй. Демогоо hltv.org-с татаж entry fragger байрлалд тоглож буй хүнийг сайн үзэж суралцах хэрэгтэй.

fer

Энэ байрлалд тоглодог шилдэг багуудын тоглогчдыг жишээ болгож дурдъя:

dignitas – RUBINO
mousesports – denis
SK Gaming – fer, TACO
Immortals – boltz, felps
FaZe – rain, kioShiMa
NiP – friberg
Virtus.pro – byali
Echo Fox – freakazoid, roca
OpTic Gaming – tarik
Liquid – nitr0, EliGE
Natus Vincere – Edward
Astralis – dupreeh
fnatic – olofmeister
Cloud9 – Stewie2K
G2 – shox
The Mongolz – kabie

LEAVE A REPLY