Ер нь ямар ч үүрэгтэй байсан багт харилцаа маш чухал зүйл. Support тоглогч нь багийхандаа тоглолтонд болж буй зүйлсийн талаар маш сайн мэдээлэл өгч байх хэрэгтэй. Ихэнхи тохиолдолд Support бомбыг авч явж нөхцөл байдлаас хамаарч цэвэрлэсэн бомб сайтанд хаана нь бомбоо тавихаа мэддэг. Support тоглогч нь ихэвчлэн хамгийн сүүлд амьд үлддэг. Тиймээс тоглоомын мэдрэмж сайн байж, 1-ийн эсрэг хэд ч байсан авах чадвартай байх нь маш чухал. Тоглолтноос гадуур үед Support тоглогч багийн in-game leader-тэйгээ ямар хог хаашаа яаж хийж мэдэх эсэх талаар маш сайн ярилцах хэрэгтэй.

x9pex

Зөвлөгөө

✦ Тоглолтыг маш сайн мэдрэх хэрэгтэй
✦ Бүх л flash, molotov, smoke хэрхэн яаж шиддэгийг сайн сурах хэрэгтэй
✦ Мөн хогнуудаа хэзээ яаж шидэх цагийг маш сайн тааруулах хэрэгтэй

Жишээ болгож нэг бичлэг тайлбарлая. LG vs VP MLG Columbus тэмцээн

Энэхүү бичлэг дээр Lincoln ‘fnx’ Lau Support үүрэг хийж байна. Энэ бичлэг дээр их олон зүйл болж байгаа. Эхлээд fnx цайруулагчаа бэлдэж, Fallen AWP-аараа тулсан хүн байгаа эсэхийг шалгаж байна. Хүн тулаагүй байгаа учраас тэд A long-г эзлэхээр шийдээд Coldzera мод руу гал шидэж,  fnx-г цайруулагч шидэх үед Coldzera золиосонд үсэрч гараад Fallen гарч ирээд AWP-аараа шууд харж байна. Тэд урагшилж 00-н өрөөг шалгачихаад fnx smoke шидэхээсээ өмнө үсрэн аль болох мэдээлэл авахыг оролдож байна. Шидсэн Smoke нь арилах үед булан руу галаа шидэн газраас авсан цайруулагчаа шидэн урагшилж маш сайн байрлал эзлэн хүмүүсийг нь алах юм бол шууд эргүүлэн солилцоо хийж хүнийг эргүүлэн алах боломжтой болж байна. Бомб сайт цэвэрхэн болж бомбоо тавьчихаад Банк руу урагшлан орж ирж буй тоглогчийг алж байна. Энэхүү бичлэгнээс маш олон зүйл сурч болохоор байна. fnx маш олон зүйл хийж байна. Хэрвээ чи өөрийгөө Support тоглогч хэмээж байгаа бол тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулан, багт юу хэрэгтэй байна маш сайн бодож тоглох хэрэгтэй.

train

Бэлтгэл хийх

Хоосон map дээр хогнууд шидэх бэлтгэл маш их хийх хэрэгтэй.
Youtube бол маш сайн багш шүү!
Мэргэжлийн тоглогч нарын демог үзэж суралцах хэрэгтэй. Демогоо hltv.org-с татаж Support байрлалд тоглож буй хүнийг сайн үзэж суралцах хэрэгтэй.

krimz

Энэ байрлалд тоглодог шилдэг багуудын тоглогчдыг жишээ болгож дурдъя:

The Mongolz – ncl
mousesports – Spiidi
Immortals – LUCAS1
Echo Fox – Sgares
OpTic Gaming – Stanislaw
EnvyUs – NBK
Astralis – Xyp9x
fnatic – KRiMZ
G2 – SmithZz
JYP Gaming – xevR

1 COMMENT

LEAVE A REPLY