controlez BET Gaming багаас гарч w2c баг руу орлоо

Өдгөө 21 настай controlez буюу Өнөдэлгэр нь Kheegui багаас тоглогчийн кареераа эхлүүлж байсан бөгөөд The Mongolz багт богино хугацаанд тоглож байсан билээ. The Mongolz багаас гарсаны  дараагаар хэсэг хугацаанд нам жим байж байгаад саяхны тэмцээнүүдээс BET  Gaming багаас оролцож эхэлсэн юм. w2c багийн хувьд шинээр бүрэлдээд  удаагүй байгаа бөгөөд 5 дахь гишүүнээ шийдэлгүй явсаар тэмцээнүүдэд skor болон sunf гэсэн залуу тоглогчдыг авч оролцож байсан юм. Тэд өчигдөр буюу 7 сарын  3-ны өдөр controlez-г багийнхаа 5 дахь гишүүнээр элсүүлсэнээ мэдэгдээд  байна. Харин BET Gaming багийн хувьд түүний оронд хэн орох нь одоогоор  тодорхойгүй байна.


w2c багийн бүрэлдэхүүн яг одоогоор:

⚫  Hooligan

⚫  H0P3

⚫ magicman

⚫ izaya

⚫ controlez

BET Gaming багийн бүрэлдэхүүн яг одоогоор:

⚫ aNSeLMO

⚫ DREAM

⚫ MADI

⚫ yAmi

⚫ TBD

Багуудын дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх бол ЭНД дарна уу!

Сэтгэгдлүүд (0)