D13 Esports баг үндэсний аваргаар тодорлоо

Electronic Sports Mongolia- NewMeta-гаас зохион байгуулсан 4.000.000₮-ийн шагналын сантай 1 сарын хугацаанд үргэлжилсэн UPRISE үндэсний аварга шалгаруулах тэмцээний финалын үйл ажиллагаа 9 сарын 26-нд Танан төвд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд сонирхолтой хэлэлцүүлэг, ярилцлага өрнөж, 29/90 Esports vs D13 Esports багуудын гал гарсан финалын тоглолт болж өнгөрлөө. Эхний газарт 29/90 Esports баг өөрсдийн сонгосон de_mirage дээр итгэл төгс хожил авсан боловч үлдсэн хоёр газар болох de_train болон de_inferno газрууд дээр тэргүүллээ алдаж, D13 Esports баг гайхалтай эргэн ирэлтүүдийг хийснээр 2:1 харьцаатайгаар хожин үндэсний аваргаар тодорлоо. Удахгүй оролцох eXTREMESLAND 2018 тэмцээнд нь амжилт хүсье!

Зургийг: Electronic Sports Mongolia- NewMeta

D13 багийн бүрэлдэхүүн:

⚫ Tamiraarita

⚫ world

⚫ shinobi

⚫ rate

⚫ temkawow

D13 Esports багийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх бол ЭНД дарна уу!

Сэтгэгдлүүд (0)