eXTREMESLAND 2018 Mongolian Qualifier тэмцээнд D13 Esports баг аваргаллаа

META-гаас хоёр дахь жилдээ зохиож буй eXTREMESLAND 2018 Монгол улсын сонгон шалгаруулах тэмцээн 8 сарын 25 - 9 сарын 9-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Нээлттэй шалгаруулалтаас EPLS, Mindcontrol, LAN esport, SSP, LEGAM багууд шалгарч хаалттай шатанд урилгын The Mongolz, D13 Esports, 29/90 Esports багуудтай нийлж нийт 8 баг өрсөлдсөн бөгөөд шөвгийн 4-д 29/90 Esports баг The Mongolz багийг 2:0, D13 Esports баг EPLS багийг 2:1 харьцаатайгаар хожиж аваргын тоглолтонд тунаж үлдсэн юм. Аваргын төлөөх тоглолт хүртэл бүх тоглолт онлайнаар явагдаж, аваргын төлөөх тоглолт 9 сарын 9-нд 17:00 цагаас HYPE gaming lounge цахим тоглоомын төвд болж D13 Esports баг маш гайхалтай эргэн ирэлтүүдийг хийж 29/90 Esports багийг 2:0 харьцаатайгаар буулган авч энэ жилийн eXTREMESLAND ZOWIE Asia 2018 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа. 100.000$-ын шагналын сантай eXTREMESLAND ZOWIE Asia 2018 тэмцээн нь 10 сарын 18-21-ний хооронд Хятад  улсын Шанхай хотноо зохиогдох бөгөөд D13 Esports багийн тэмцээнд оролцох бүхий л зардлыг зохион байгуулагчийн зүгээс 100% даах болно. Ийнхүү D13 Esports баг нь Монгол улсаа төлөөлөн олон улсын лан тэмцээнд оролцох 4 дахь баг болж байна. Бэлтгэлээ сайн базааж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе!

Зургийг: META

D13 Esports багийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу!

Сэтгэгдлүүд (2)