MSI MGA 2018 тэмцээний нээлттэй шалгаруулалт зарлагдлаа

60.000$-ын шагналын сантай MSI Masters Gaming Arena 2018 тэмцээнийг 9 сарын 29-30-ны өдрүүдэд MSI болон ESL компаниуд хамтран ESL NEW YORK 2018 тэмцээнтэй давхцуулан зохиохоор болсоноо зарласан байна. MSI MGA  тэмцээнд Хойд Америк, Ази далайн орнууд, Европ, CIS гэсэн 4 бүсийн  шалгаруулалтнаас шалгарсан багууд оролцох бөгөөд тэмцээний финалын  тоглолт нь ESL NEW YORK тэмцээний үндсэн тайзан дээр нь финалынх нь  тоглолтын өмнө болох юм. Манай улсын хувьд Ази далайн орнуудын бүсийн  нээлттэй шалгаруулалтанд оролцох боломжтой юм. Ази далайн орнуудын  бүсийн нээлттэй шалгаруулалтын хувьд 7 сарын 21 - 8 сарын 11-ний хооронд  зохиогдох болно.

Нээлттэй шалгаруулалт: 7 сарын 21, 28-ны өдрүүдэд  хоёр удаа зохиогдох бөгөөд үүнээс оноогоороо шалгарсан 6 баг нь шигшээ  тоглолтонд оролцох эрхээ авна.

Сүүлчийн боломж шалгаруулалт: Шилдэг хоёр баг нь шигшээ тоглолтонд оролцох эрхээ авна.

Шигшээ тоглолт: 8 сарын 11-нд шалгарсан 8 баг өрсөлдөж зөвхөн түрүүлсэн ганц баг л Америк улсыг зорих эрхээ авна.

Тэмцээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу!

Жич: Эхлээд хэрэглэгчийн бүртгэлээ үүсгээд Steam  ID-гаа холбоод бүртгэлээ бэлэн болгоод дараа нь багаа үүсгэж гишүүдээ  багтаа урьж оруулаад тэмцээндээ бүртгүүлээрэй!

Сэтгэгдлүүд (0)