2990 Esports баг SEA Fire Championship 2018 тэмцээнд оролцоно

12.500$-ын шагналын сантай SEA Fire Championship 2018 тэмцээн нь 10 сарын 26-28-ны өдрүүдэд Вьетнам улсын Hanoi хотноо зохиогдох юм. Тэмцээнд нийт 8 баг оролцох бөгөөд Тайландын MiTH.Streamer, Малайзын FrostFire, Солонгосын GOSU, Вьетнамын Question Mark, Вьетнамын 24BHB, Монголын 2990 Esports багууд оролцох нь тодорхой болсон ба үлдсэн хоёр баг нь хараахан тодроогүй байгаа юм. 2990 Esports баг нь 10 сарын эхээр Вьетнам улсыг зорихоор болсон бөгөөд сарын хугацаанд тэндээ байрлан тэмцээндээ оролцох юм. 

2990 Esports багийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх бол ЭНД дарна уу!

Сэтгэгдлүүд (0)