Багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсаар байна

Жил болгоны The International тэмцээний дараагаар багууд уламжлалт ёсоор ирэх улиралд тоглох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулдаг билээ. Өөрчлөлтүүд ч явагдаад эхэлсэн бөгөөд одоогоор мэдэгдээд буй солилцоонуудын талаарх мэдээллүүдийг дор харуулъя.

compLexity Gaming 

Adam 'Adam' Shah, David 'Moo' Hull, David 'Moonmeander' Tan нар багаас гарч одоогоор ямар нэгэн багт элсээгүй байна. Тэдний оронд мөн хэн орох нь тодорхой болоогүй байна.  

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Zakari "Zfreek" Freedman
♦️ Linus "Limmp" Blomdin

ex-VGJ.Storm

Jingjun "Sneyking" Wu-гийн оронд энэ оны эхээр fnatic багт элссэн Saahil "UNiVeRsE" Arora-ийг  багтаа элсүүлсэн бөгөөд одоогоор спонсор байгууллага хайж байгаа юм.

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Yawar 'YawaR' Hassan
♦️ Roman ‘Resolut1on’ Fominok
♦️ Saahil ‘UNiVeRse’ Arora
♦️ Arif 'MSS' Anwar
♦️ Avery 'SVG' Silverman

Immortals

Eric "Ryoya" Dong болон Kim "DuBu" Doo-young нар багаас гарч одоогоор ямар нэгэн багт элсээгүй байна. Тэдний оронд мөн хэн орох нь тодорхой болоогүй байна. 

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Pyo "MP" No-a  

♦️ Kim "Velo" Tae-sung    

♦️ Kim "Febby" Yong-min   

Natus Vincere    

DOTA2 тоглоомын нүүр царай болсон алдарт тоглогч Danil "Dendi" Ishutin нь 8  жилийн дараагаар багаасаа гарсан нь маш олон хүний анхаарлыг татсан үйл явдал болсон юм. Одоогоор тэрээр баг болон тоглогчид хайсаар байгаа юм. Түүнээс гадна Victor "GeneRaL" Nigrini, Fedor "velheor" Rusikhin болон 2 сард Virtus.Pro багаас солилцоогоор ирсэн Ilya "Lil" Ilyuk нь багаас гарч Lil нь өөрийн шинэ багийг үүсгээд байна. Мөн дасгалжуулагчаар ажиллаж байсан Alexander "XBOCT"  Dashkevich нь ажлаа өгсөн байна. Ийнхүү баг үндсээрээ өөрчлөгдөж Na'Vi багтаа Idan "MagicaL" Vardanyan, Evgeniy "Blizzy" Ree, Akbar "SoNNeikO" Butaev  болон Vladislav "Crystallize" Krystanek гэсэн тоглогчдыг элсүүлээд байна.    

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Vladislav "Crystallize" Krystanek 

♦️ Idan MagicaL Vardanyan  

♦️ Evgeniy "Blizzy" Ree 

♦️ Akbar "SoNNeikO" Butaev  

Fnatic

Jacky "EternaLEnVy" Mao, Saahil "UNiVeRsE" Arora, Johan "pieliedie" Åström болон дасгалжуулагч Kurtis "Aui_2000" Ling нар багаас гарцгаасан бөгөөд одоогоор ямар нэгэн багт албан ёсоор ороогүй байна. Тэдний оронд ч багт хэн орох нь тодорхой болоогүй л байна.  

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Abed Azel L. Yusop

♦️ Djardel Jicko B. "DJ" Mampusti

Odium

Ilya "Lil" Ilyuk нь 9 сарын 2-нд өөрийн байгуулж буй шинэ багаа зарласан нь Odium гэх нэртэй баг юм. Багтаа тэрээр нутгийнхаа тамирчдыг нэгтгээд байгаа юм. Одоогоор 4 гишүүн нь ил болоод байна.

Одоогийн бүрэлдэхүүн:

♦️ Victor "GeneRaL" Nigrini

♦️ Andrey "Ghostik" Kadyk

♦️ Ilya "Lil" Ilyuk

♦️ Semion "CemaTheSlayer" Krivulya

Сэтгэгдлүүд (0)