ШИНЭЧЛЭЛТ #19

Тоглолтонд гарсан өөрчлөлтүүд

~ Сум гарыг нэвтэлдэг болсон. Энэ нь сум гарыг онохдоо траектроо хадгалж нэвтэлж, гарны ард халхалагдсан биеийн эмзэг xэсгүүдийг онодог болсон. Гарыг нэвтэлж биеийн өөр хэсэгт оновол илүү хохирол аваx хэсэгт оносноор тооцно. Өөрөөр хэлбэл толгойг хааж байсан гарыг оновол толгойг оносон гэж үзэж харгалзах хохиролыг өгнө. Энэ нь толгой, цээж, хэвлий, бүсэлхий гэсэн хэсгүүдэд л үйлчилнэ. Гар онож цааш нэвт онох биеийн хэсэг байхгүй бол зөвхөн гарны хохирол л тооцогдох болно. Shotgun-ы сум гар нэвтлэхгүй. Сум хөлийг нэвтлэхгүй.

~ Машинаас гүйх товчыг дараастай буувал тоглогч гүйсэн хэвээр байна. Ингэснээр буучихаад гүйхийн тулд дахин гүйx товчыг дараx хэрэггүй.

~ Багийн гишүүн тоглолтоос гарсан ч амьд байхад багийн бусад тоглогчид үхэхэд, онооны мэдээлэл гарж ирдэггүй байсан. Үүнийг хүн гарсан ч харж болдог болгосон. Гарсан тоглогч эргэж орж ирээд үргэлжлүүлэн тоглон илүү оноо авж чадвал, шагнал нь багийн гишүүдэд ч очно. Бүx тоглогч (салсан тоглогч ч гэсэн) үхэxээс өмнө Deathcaм үзэх боломжгүй.

PGI 2018 өндөрлөв

~ Ачааллах дэлгэцийн зураг, цэс, хөгжимийг буцаан сольсон.

~ Газрууд доторх PGI рекламнууд, багуудын граффити нарыг арилгасан.

UI/UX

~ Эд зүйлсийг багцаар хаяхыг сайжруулсан. Хаях ширхэгийн тоог гүйлгэж өөрчилнө.

~ Alt+Mouse1 багцаар нь хаяна. Alt+Mouse2 багцын талыг хаяна.

~ Бууны тоног салгах болон солиx явцыг сайжруулав. Багтаx зайгүй бол салгасан эсвэл сольсон тоногууд газарт хаягдана.

~ Газраас шууд тоноглоход багтахгүй бол солигдсон тоногууд газарт хаягдана.

~ Extended магазиныг Quickdraw магазинаар солиход илүүдсэн сум болон Extended магазин газарт хаягдана.

~ Mouse2 дарж тоног салгаж байхад багтахгүй бол газарт хаягдана.

~ Буун дээр Alt+Mouse2 дарвал бүх тоног сална. Багтаагүй тоногууд газарт хаягдана.

~ Багийн хүмүүсийг тус тусд нь MUTE хийх боломжтой болсон.

~ Өнгө ялгадаггүй хүмүүст зориулсан тохиргоонуудыг сайжруулсан. Ялгадаггүй өнгөнөөс хамаарч доорхи зүйлсийн өнгөнүүд өөрчлөгдөнө:

- Дурангийн онио

- Цус

- Аirdrop-ын утаа

~ Мап дээрхи тэмдэгүүдийг тоотой болсноор өнгөнөөс өөрөөр ялгах боломжтой болсон.

~ Газраа нээхгүйгээр тэмдэг тавих боломжтой боллоо.

~ Alt+Mouse2 дарснаар онилсон газраа тэмдэг тавина.

~ Цэснээс товчыг өөрчилж болно.

~ Багийн үхсэн гишүүд тэмдэг тавьдаг болсон.

~ Авч яваа буунууд дэлгэцэн дээр слотныхоо дугаарыг харуулна.(Equipped weapons HUD-г ОN болгоно)

~ Kill feed-д өөрийн нок харагддаг болсон

~ Тохиргоонд Sharpening сонголтыг нэмсэн. Ингэснээр Post-processing тохиргооноос үл хамааран дүрсийг тодруулах боломжтой.

~ FPS-г хязгаарлах сонголт нэмсэн.

- Maximum lobby FPS: 30 / 60 / Unlimited

- Maximum in-game FPS: Unlimited + Smooth Off / Unlimited + Smooth On / Display Based / Custom

~ Олон монитор ашигладаг бол цэс, газар, inventory нээлттэй үед курсор өөр дэлгэцэнд очих боломжтой болсон.

Газарт орсон өөрчлөлтүүд

~ Miramar болон Erangel-д динамик цаг агаар нэмэгдсэн.

Erangel-д дараах өөрчлөлтүүд орсон:

~ Зарим хэсгүүдээр байшингууд нэмэгдсэн.

~ Гол дагуу газрыг илүү стратегийн ач холбогдолтой болгосон.

~ Sosnovka-г хүрээлсэн задгай газруудад мод нэмсэн.

Miramar-т дараах өөрчлөлтүүд орсон:

~ Шороон замууд нэмсэн.

~ Зарим замны эгц хэсгийг тэгшилсэн.

Custom match-д орсон өөрчлөлтүүд

 Шинэ өгөгдлүүд нэмсэн

~ Энгийн горимд: 

- Early Access тохиргоо

- Газраас Level 3 дуулга олдоно.

- Эд зүйлс илүү ховор.

- Цэнхэр бүсийн хохирол багассан.

- Jet ski байхгүй

~ Esports горимд:

- Gamescom Invitational 2017-н тохиргоо

- Early Access-тай адилхан ч улаан бүс байхгүй

- AR төрлийн буу 1.5 дахин ихтэй.

Overcast цаг агаарыг сонгоход дараах зүйлсийг өөрчилж болно:

- WeatherChange StartTime Min

- WeatherChange StartTime Max

- WeatherChange Duration Min

- WeatherChange Duration Max

- No Change Weight

- Change to Rain Weight

- Change to Fog Weight

~ Custom match-уудыг нээгдсэн цагаар биш тоглогчдын тоогоор жагсаадаг болсон.

~ Esports горимд улаан бүс байхгүй.

~ Custom match нээхэд заавал нэр өгөx шаардлагатай болсон.

Дугаралтанд орсон өөрчлөлтүүд

~ FPP төрөлд машинд суугаа тоглогчид сонсогдох машины чимээг бууруулсан.

Бичлэгээ ухрааж үзэхэд орсон өөрчлөлтүүд

~ Бичлэг ухрааж үзэх системийг шинэчилсэн. Хуучин тоглосон бичлэгүүдийг үзэх боломжгүй.

~ War/eSports горимуудын бичлэгийг ухрааж үзэхэд гардаг байсан алдааг зассан.

Сэтгэгдлүүд (0)