ШИНЭЧЛЭЛТ #20

Бяцхан өөрчлөлтүүд

~ Ачааллах дэлгэцийн зурганд товчнуудын заавар нэмсэн.

~ Газарт буй онилсон эд зүйлс тод хүрээтэй болсноор бусдаас нь ялгахад амар болсон.

~ Үхсэн бичлэгээ үзэхэд буруу хүн харуулсан ч таныг алсан хүнийг мэдэгдэх боломжтой болсон.

~ Killfeed-ээ тоxируулах боломжтой боллоо.

         - War/Spec горимд дээд тал нь 5 мөр гаргана.

         - Энгийн killfeed-г дээд тал нь 5-10 мөр гаргахаар тохируулж болно.

~ TPP камерны тохиргоонууд нэмсэн.

~ Багийн тоглогчдыг мэдэгдэх боломжтой болсон.

Зассан алдаанууд

~ Miramar-ын зарим хэсгүүдэд үхсэн хүний хайрцаг газар доор ордог байсныг зассан.

~ Miramar-ын El Azahar цагдаагийн газрын шаланд эд зүйлс уусч ордог байсныг зассан.

~ Бичлэг ухраан үзэхэд буутай тоглогч буугүй юм шиг харагддаг байсныг зассан.

~ Бичлэг ухраан үзэхэд тоглогч буруу тийшээ үсэрч харагддаг байсныг зассан.

~ Бичлэг ухраан үзэхэд винтовууд дахин сумлаж байгаа үзэгдэл нь харагдахгүй байсныг зассан.

~ Бичлэг ухраан үзэхэд зарим чимээ гардаггүй байсныг зассан.

~ Мөлхөж буй тоглогч нар газраар маш хурдан хөдөлж байгаа мэт харагддаг байсныг зассан.

~ Багийн тоглогчоо үзэж байхад түүний killfeed цэнхэрээр биш цагаанаар харагддаг байсныг зассан.

~ Хананд наалдсан машины зорчигчийн суудлаас буухад хана, машины дунд гацдаг байсныг зассан.

~ Явдал дундаа эд зүйлс авахад авч буй чимээ, авч байгаа үйлдэл хийгдсэн ч эд зүйлс авагдаагүй байдаг байсныг зассан.

~ Бичлэг ухраан үзэхэд заримдаа цусны эффэкт харагддаг байсныг зассан.

~ Ханатай ойрхон Painkiller, Energy Drink, Adrenaline Syringe, Medical Kit ашиглаж байхад хана нэвт харж болдог байсныг зассан.

Шинэ буу Beryl М762

~ Beryl М762 бууг нэмсэн. Sanhok, Miramar, Erangel-с олдох боломжтой AR төрлийн буу.

~ Beryl М762 нь 30 ширхэг (40 хүртэл) 7.62мм сумны багтаамжтай.

~ Beryl-д дуран, бариул хйих боломжтой.

~ АКМ-с бага хохирол үзүүлдэг ч илүү хурдан бууддаг учир тийрэлтийг нь удирдаж чадвал секундэнд АКМ-с илүү хохирол учруулна.

Sanhok-ын шинэ тээвэр


~ 2 суудалтай мопед нэмэгдлээ.

~ Мотоциклыг орлоно.

~ Мотоциклтой харьцуулвал удаан, том эргэх радиустай ч адилхан XP-тэй.

Тоглолтонд гарсан өөрчлөлтүүд

~ TPP онилох камерны тохиргоог нэмсэн.

~ Буцаад баруун мөрөн дээр (default).

~ Буцаад зүүн мөрөн дээр.

~ Буцаад сүүлд налсан тал руу.

~ Буцаад сүүлд онилсон тал руу.

~ Энэ тоxиргоонд онилоогүй байхад налахад камерны байрлал өөрчлөгдөхгүй.

~ Тоглогч ганцаараа лоббинд байхад энгийн багийн тохиргоо нь Squad байна.

~ Өөр горимд тоглоход тэр нь хадгалагдана.

~ Газрын тэмдэглэгээг сайжруулж тоглогчоос ялгаатай болгосон.

Anti-cheat & Reporting

~ Таны мэдэгдлийн явцыг харуулдаг болсон.

~ Мэдээллийн талаар дэлгэрэнгүй, тоглогчийн нэр, арга хэмжээ авсан эсэх харагдана

~ Багийн гишүүнээ мэдэгдэх боломжтой болсон.

~ 2 шинэ сонголт нэмэгдсэн.

Custom match

~ Үүсгэгч нь биш тоглогч Custom тоглолтын тохиргоог харах боломжтой болсон.

~ Custom match-д 2 шинэ өгөгдөл нэмсэн.

          ~ WAR горим:

                             - Bomb kit (Dodgebomb): Зөвхөн гранатнууд

                             - VSS kit: Зөвхөн VSS

         ~ Custom match эхлэхэд дор хаяж 10 хүн хэрэгтэй байсныг 8 болгосон.

Skin & Items

~ PGI багуудын өмсгөлийг авах хугацааг нэмлээ.

~ 8 сарын 22 11AM KST-д хаагдана.

Сэтгэгдлүүд (1)