Sanhok 15 дахь шинэчлэлтээр орж ирлээ

4 үе шаттайгаар тест серверт туршигдсан шинэхэн газар Sanhok өнөөдрийн   шинэчлэлтээр орж ирлээ. Sanhok нь өмнөх хоёр газар Erangel болон   Miramar-г бодвол харьцангуй бага буюу 4x4км хэмжээтэй юм. Энэхүү газар   нь Зүүн Азийн нутгийн өнгө төрхийг өөртөө шингээсэн юм.

Шинэчлэлтийн онцлог зүйл нь шинэ газраас гадна тоглогчдод нэг сарын  хугацаатай даалгаврууд биелүүлэх сонирхолтой зүйлсийг тоглоомонд оруулж  ирсэн юм. Даалгавар биелүүлсэнээр оноо цуглуулж түвшин нэмэгдэх тусам  шагналууд авах юм. Мөн EVENT PASS гаргасан бөгөөд үүнийг худалдан авбал  (599 рубль) нэмэлт даалгаврууд биелүүлж оноогоо хурдан нэмж тусгай  шагналуудыг ч авах боломжтой байгаа.

Sanhok дээр SCAR-L бууны оронд шинээр QBZ95 гэх буу нэмэгдсэн бөгөөд энэхүү буунд ижилхэн тоног, 5.56 сум ордог байна.

Сэтгэгдлүүд (0)