Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач

Сайн сайн байна уу? Намайг Гантулгын Есөнтөмөр гэдэг. 20 настай.

Хэзээнээс Counter-Strike тоглож эхэлсэн бэ? Яагаад Counter-Strike төрлөөр тоглох болов?

Багадаа л Counter-Strike 1.6 тоглодог байсан. Тэрнээс хойш Dota,  хөлбөмбөг тоглодог байж байгаад анх The Mongolz багийг Азийн аварга  болоход Counter-Strike:Global Offensive гэдэг тоглоом байдгийг мэдээд  тоглож эхэлсэн. Тоглож үзээд өөртөө дүгнэлт хийгээд үнэхээр чадахаар  байна уу үгүйгээ бодож байгаад л тоглохоор шийдсэн дээ.

Тоглодог нэр, nickname-н тухайд?

Тоглодог нэр nin9. Өөрийн нэр дээрээ үндэслээ л, Есөө гэдэг болохоор nin9 гэж тоглодог болсон.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

Bot, Deathmatch буудаж, демо болон тоглолт үзэж хувийн бэлтгэлээ  хийдэг. Багийн бэлтгэлийг Map бүр дээр тактик, стандартуудаа бэлддэг.

Багтаа ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

Багтаа үндсэн AWPer-ийн үүрэг гүйцэтгэж байгаа. Анх орох үед тогтсон  үндсэн AWPer гэсэн хүн байгаагүй. Бүгд л хүссэн үедээ авч тоглож байсан.  Удалгүй би үндсэн AWPer болсон.

AWPer хүн юуг анхаарах хэрэгтэй вэ? Зөвлөгөө өгөөч

Өөрт давуу байрлалууд болон duel-үүдийг мэддэг болох хэрэгтэй. Бас  AWPer гээд зөвхөн AWP-аа бэлдээд байж болохгүй. Rifle-уудаар ч гэсэн  сайн бууддаг байх хэрэгтэй.

Анхны багийн хамт

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?

Их цаг зарцуулах хэрэгтэй байдаг болохоор гэр бүл, найз нөхөддөө их  цаг гаргаж чаддаггүй. Гэхдээ бусад мэргэжлийн спортууд ч гэсэн адилхан  байдаг болохоор хүндрэл гэхээсээ илүү шаардлага л гэж боддог. Тэрнээс  өөрөөр ч хүндрэл гэхээр зүйл байхгүй дээ. Манай гэр бүлийнхэн намайг ойлгож их дэмждэг.

Цахим спортын давуу тал өөрийн чинь бодлоор юу вэ?

Хөлбөмбөг, Сагсанбөмбөг гэх мэт спортуудтай харьцуулахад бие бялдарын  давуу тал, сул тал гэх зүйл бараг байхгүй болохоор тоглож чадаж л  байвал өндөр нам, хурдан удаан ч хамаагүй бусад хүмүүстэй адилхан  өрсөлдөх боломжтой.

Монголд цахим спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?

Дөнгөж хөгжиж эхэлж байгаа л гэж бодож байна. Хэдийгээр тоглож байгаа  хүмүүсийн тоо харьцангуй их ч бүгд спорт талаас нь ойлгож хүлээж  авдаггүй. Дээрээс нь тоглодоггүй тодорхой хэмжээний цахим спортын талаар  мэдлэггүй хүмүүс буруу сөрөг ойлголттой байх нь их байдаг. Донтох,  эрүүл мэндэд муу гэх мэт... Цаашдаа хөгжихийн тулд хүмүүст цахим спортын  талаар мэдлэг мэдээлэл түгээж зөв талуудыг нь таниулвал дэмжих  хүмүүсийн тоо ч өсөх байх гэж бодож байна.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?

Гаднаас гэвэл Fallen-г л хийсэн зүйлүүдээр нь хүндэлдэг дээ. Дотоодоос бол Азийн аваргуудыгаа хүндэлдэг.

Монгол багууд их тогтворгүй, үргэлж багийн бүрэлдэхүүнүүд нь  өөрчлөгдөж байдаг шүү дээ. Багт асуудал гарах болгонд хүнээ солих нь зөв  үү? Эсвэл нэг бүрэлдэхүүнээрээ удаан тогтвортой байх нь зөв үү? Энэ  талаар юу гэж бодож байна?

Бүгд л багаа хамгийн сайнаар бүрдүүлэхийг хүсдэг. Үнэхээр ахиц гарна  гэж бодож байвал өөрчлөлт хийхэд болохгүй зүйл байхгүй. Үнэхээр  потенциал нь байгаа гэж бодож байвал асуудлуудаа шийдвэрлээд явж байсан  нь л дээр байх.

CS:GO-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?

Хөлбөмбөг их тоглодог байсан болохоор бас яг ч салж чадахгүй мэдээ  мэдээллүүдийг нь харангаа хааяа нэг заал авч хөлбөмбөг тоглодог.

Шинэ Монгол сургуулийн хөлбөмбөгийн багт тоглодог байсан


Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?

IEM Shanghai болон DREAMHACK Masters Stockholm тэмцээнүүдэд оролцохоор бэлдэж байгаа.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна? Ер нь хэдэн нас хүртлээ тоглоно гэж бодож байна вэ?

Дэлхийн хэмжээнд өрсөлдөх шилдэг баг болох л зорилготой байна даа. Хэдэн нас хүртлээ тоглохыш хэлж мэдэхгүй байна. Тоглох хүсэл зориг, чадвар нь байвал тоглоод л байна даа.

Шантраад тоглохоо болъё гэх ч юм уу бууж өгөх үе байсан уу?

Тийм үе одоохондоо гарч ирээгүй л байна даа. Хүнд хожигдлууд авсан ч тэрнээсээ өөрийгөө хурцалж бэлтгэлээ хийдэг.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Өөрийгөө тасралтгүй хөгжүүл, өөртөө итгэ. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэндээ бодож байгаарай.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

За баярлалаа. Таньд болон танай сайтын цаашдын ажил бүтээлд амжилт хүсье!

Сэтгэгдлүүд (0)